ХУВЦАСНЫ СТИЛЬ

Хувцасны стиль нь моодтой шууд холбоотой боловч түүнээс ялгарах онцлог бий.  Моод ямагт ѳѳрчлѳгдѳж, солигдож байдаг бол стиль нь тогтвортой шинжтэй бөгѳѳд байнга өөрчлөгддөггүй

Классик стиль: Костюм пиджак, брюкэн ѳмд, свитер цамц, шулуун юбка зэрэг нь классик стилийн хувцсууд юм. Классик буюу сонгодог стилийн хувцсанд хэлбэр загвар нь хуучирч хоцрогддоггүй, ажил хэрэгч байдлыг илтгэсэн хувцсууд ордог. Классик стилийн хувцсыг ихэвчлэн байгалийн гаралтай чанар сайтай даавуугаар хийдэг (ноос, ноолуур, олсон даавуунууд). Ийм хувцсыг ихэвчлэн ажил хэргийн болон баяр ёслолын үед өмсдөг. Сурагчийн дүрэмт хувцас нь классик стилийн хувцас юм

Спорт стиль: Спорт стилийн хувцас нь спортоор хичээллэхэд зориулагд биеийн тамирын хувцас биш, харин ѳдѳр тутмын хувцас юм. Спорт стилийн хувцас нь биед эвтэйхэн, сул чѳлѳѳтэй, хѳнгѳн, цоглог ѳнгѳтэй байдаг. Ийм хувцсыг янз бурийн ил халаас, цахилгаан товч, уяа буч, кант, зураг, бичгээр чимэглэдэг. Спорт стилийн хувцсыг хийх материал нь чийг дулаан сайн нэвтруулдэг, бат бѳх, удаан эдэлгээтэй байх ёстой. Ѳнгѳний хувьд хурц тод, эрс тэс ѳнгѳ голлодог. Уг хувцасны хамгийн өргѳн тархсан хэлбэр нь тѳрѳл бүрийн жинсэн хувцас юм.

Романтик стиль:Романтик стилийн хувцас нь маш гоёмсог загвартай хувцас байдаг. Ийм стилийн хувцсыг капрон, тор, торго зэрэг уян зѳѳлѳн материаг тѳрѳл бурийн салбан, хуниас нугалаас гарган хийсэн байдаг. Ихэвчлэн гоёл хувцас, зуны хувцсыг ийм загвар стилээр хийдэг.

Үндэсний загвар стиль: Ийм стильд хамаарах орчин уеийн хувцас нь ундэстний уламжлалт хувцаены элементуудийг тусгасан байдаг. Ийм хувце ундэсний загвартай гоёл чимэглэл, содон гоёл зуулт, бус, малгай, гутал гэх эдлэлуудийг хамт хэрэглэдэг

Авангард стиль: Авангард стиль нь анх XX зууны эхээр үүссэн бѳгѳѳд энэ нь урлаг дахь хуучин урсгалыг эвдэж, шинэ эрин зууныг тодорхойлсон хэв загвар юм. Авангард гэдэг нь avant-garde гэсэн франц үгнээс гаралтай бѳгеѳд давших, түрүүлэх гэсэн утгатай үг юм. Энэ нь сонгодог буюу классикийн эсрэг стиль бѳгѳѳд ѳвѳрмѳц содон хэлбэр, хурц тод енгѳ, ер бусын тэгш бус хэмт деталиуд зэрэг содон сонин, галзуу, зоригтой шийдлүүдээрээ ялгагддаг. Ийм стилийг шийдэмгий, аливаа зүйлд баригдалгүй ѳѳрийнхѳѳрѳө байх дуртай, эрх чѳлѳѳг эрхэмлэдэг, шинийг эрэлхийлэгч, хэвшмэл бус сэтгэлгээтэй хүмүүс илүү таашааж хэрэглэдэг. Авангард стиль нь сонгодог стилийн хүрээнээс хальж, шинэ санаа, шийдлийг шууд хурцаар илэрхийлдэг тул уран бүтээлчид, дизайнеруудын бүтээл хийх гол арга болдог. Авангард стилийн хувцасны загвар нь хэлбэр, хэмжээ, ѳнгѳ, материал, чимэглэлийн хувьд бусдаас ѳвѳрмѳц, сонин, содон, давтагдашгуй шийдэлтэй байдаг

Хувцасны эклектик стиль

Орчин үеийн ахуйн хувцсанд бидний дээр үзэж танилцсан стилиудийг дан дангаар нь хэрэглэх нь ховор бѳгѳѳд ихэвчлэн стилиудийг хольж хувцасладаг. Үүнийг урлагт хутгамал үзэл буюу эклектика гэж нэрлэдэг. (хольж хутгасан) Жишээлбэл классик стилийн хувцас нь романтик ба спорт стильтэй илүү зохицдог. Романтик стилийн цамцыг энгийн ажил хэрэгч костюмтай ѳмсѳхѳд илуу зѳѳлѳн, эелдэг байдлыг бий болгодог. Классик стилийн пиджак нь жинсэн ѳмдтэй, майктай зохицдог. Мѳн ундэсний загвар стилийн хувцас нь спорт стилийн хувцаетай, мѳн романтик стилийн хувцастай зохицдог

 

Энэ блог таалагдаж байвал дэмжээд доод зургийг 1 дарчихаарай.

Сэтгэгдэлүүд:

1. жавхлан (зочин) | 2012-10-31 23:55:04
mash ih bayrlalaa.olon ym mdej avlaa
2. Yuki | 2013-01-13 23:19:52
zgree

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.